Сонирхогчдын бодибилдингийн ДАШТ Монголд болно
Сонирхогчдын бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн аравдугаар сарын 3-9-нд Улаанбаатар хотод болно.
Монголд анх удаа зохион байгуулах уг Дэлхийн аваргад 134 орны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбооны албан ёсны төлөвлөгөөт тэмцээн бөгөөд сонирхогчдын бодибилдингийн хамгийн том өрсөлдөөн юм.
Тэмцээнд 400 гаруй тамирчин оролцоно.
Тэмцээнийг дэлхийн холбооноос олгосон эрхийн дагуу Монголын бодибилдинг, фитнессийн Холбоо албан ёсоор хариуцан зохион байгуулах бөгөөд гурван өдрийн турш залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, эрэгтэй, эмэгтэй фитнесс, бодибилдинг модель, үнэмлэхүй аваргууд тодорно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ