Таеквондогийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцжээ
Олон Улсын Таэквондогийн Монголын Холбооноос /ОУТМХ/ БНАСАУ-д болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд /ДАШТ/ амжилттай оролцсон талаар мэдээлэл хийлээ.
ОУТМХ-ны Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил "ОУТМХ-ны шигшээ багийн тамирчид, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр БНАСАУ-д зохиогдсон насанд хүрэгчдийн 20 дах удаагийн ДАШТ-д амжилттай ороцлоо.
Энэхүү тэмцээнд 69 орны 500 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Тэмцээнээс Б.Мөнх-Оргил ахлагчтай баг аваргын алтан медаль, мөн хосен-сүлийн төрөлд ОУХМ Б.Отгонбаяр ахлагчтай баг мөнгөн медаль, хувийн хатуугийн төрлөөр 2015 оны ДАШТ-д энэхүү төрлөөрөө аваргалсан, дэлхийн аварга Ж.Баттулга хүрэл медаль хүртсэн.
Медалийн тоо, амжилтаараа нийт оролцсон 69 орноос Монгол Улс долоодугаар байрт орсон. Энэ жил Монгол Улс түүхэнд анх удаа олон улсын шүүгчтэй оролцлоо. Мөн багийн тал гаруй хувь нь анх удаа тэмцээнд оролцож буй эрч хүчтэй залуу байснаараа их онцлог жил боллоо.
Бид ирэх жилийн тавдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхийг авсан. Цаашдаа манай холбоо дотооддоо олон тэмцээнийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ