Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж түрүүллээ
Есдүгээр сарын Аки башёд Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж түрүүлж, дээд зиндаанд ес дэхь түрүүгээ авлаа. Тэрээр озеки Гоэйдотой барилдаж, нэмэлт барилдааны үеэр учраа бөхөө татахад нь дагаж орон унагаж, ес дэх удаагаа дээд зиндаанд ийн түрүүлэв.
Хоёр бөх өмнө нь 42 удаа барилдсанаас 31-д нь аварга Бямбадорж даваад байсан бөгөөд энэ удаа давж хоёр бөх ижилхэн 11 даваа, дөрвөн унаатай болжээ. Мөн Макүшита зиндаанд Монголын бөх Какамио Б.Нанжид 7 даваагаар түрүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ