Б.Сүхбат, Ч.Алтангэрэл нар хүрэл медаль хүртлээ
Азийн танхимын болон тулааны спортын V наадам Туркменистаны нийслэл Ашхабад хотод болж байна.
Наадмын үзүүлэх хөтөлбөрт багтсан Ираны үндэсний барилдаан “Пахлаван”-ы тэмцээн өчигдөр болж, 70 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Б.Сүхбат, 97 кг-д “Аварга” сургуулийн тамирчин, спортын мастер Ч.Алтангэрэл нар хүрэл медаль хүртлээ.
Б.Сүхбат Ираны Мохаммад Надерид 1/8 шигшээд 2:6-гаар ялагдсан ч Индонезийн Ари Риатнаг 2:0-ээр, Пакистаны Камар Аббасыг 7:1-ээр ялж шагналын тавцанд зогссон юм.
Ч.Алтангэрэл 1/4 шигшээд Энэтхэгийн Меносету Йесег 4:0-ээр ялсан ч хагас шигшээд Ираны Ахмад Мирза Поурт 0:6-гаар ялагдаж хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт Б.Батболдыг 2:0-ээр ялжээ. Манай хоёр тамирчин есдүгээр сарын 24-нд өөрсдийн үндсэн төрөл чөлөөт бөхөд хүч үзнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ