Ц.Түмэнбаяр Азийн аварга боллоо

Киргизийн Бишкек хотноо энэ сарын 14-нөөс 22-ний өдрүүдэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах" анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдөв.

Манай улсаас энэхүү тэмцээнд нийт таван шатарчин оролцсон юм. Тэмцээний "Сонсголын бэрхшээлтэй" төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан, цэцэн билгээ сорьсноос Монголын тамирчин Ц.Түмэнбаяр Алтан мeдалт хүртэж, Азийн аварга боллоо.

Мөн "Тулгуур эрхтэний бэрхшээлтэй" эмэгтэй төрлөөс спортын мастер Мижгээгийн Хишигбаяр хүрэл мeдаль хүртсэн байна. Монголын шатрын холбооноос хөгжлийн бэрхшээлтэй шатарчиддаа нийт 4,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж энэхүү тэмцээнд оролцуулжээ.

shatar

shatar

shatar

СЭТГЭГДЭЛ БИЧИХ