Н.Төгсцогтын тулаан хойшилжээ
Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын мэргэжлийн боксын рингэнд үзүүлсэн амжилт нь хурдтай өсч яваа. Тэрбээр жиндээ шилдэг 20-д багтаж, удахгүй Дэлхийн аваргын төлөө тулалдах аж. Мөн мэргэжлийн боксын өсөх ирээдүйтэй есөн боксчны нэгээр тодорчээ.
Н.Төгсцогт хэдхэн хоногийн өмнө найм дахь тулаандаа орох байсан ч гарынх нь булчин сунасан тул хойшлуулжээ. Түүний бэртэл нь удахгүй эдгэрвэл Лас-Вегас хотод 11 дүгээр сард тулалдах төлөвлөгөөтэй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ