"'Ашгабат-2017" Азийн наадам эхэллээ
"Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадамд өнөөдөр манай улсаас жюүжицү бөхийн хэвтээ барилдааны ангилалд эмэгтэйчүүдийн 62 кг-д Б.Буяндэлгэр, 70 кг-д Ц.Батцэцэг, М.Баяртуул, эрэгтэйчүүдийн 69 кг-д М.Даваадорж, 94 кг-д Б.Ариунцог, Муатай тулааны 67кг-д С.Батжаргал, Туркмен үндэсний уламжлалт бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Нямтуяа, эрэгтэйчүүдийн 62 кг-д Э.Энхболд, +100 кг-д Г.Пүрэвбаатар нар оролцоно.
'Ашгабат-2017' Азийн танхимын болон тулааны спортын V наадмын албан ёсны нээлтийн ёслол өчигдөр (2017.09.17) боллоо.
'Ашгабат-2017' Азийн танхимын болон тулааны спортын наадмын анхны Алтан медалийг Туркмен уламжлалт барилдааны эмэгтэйчүүдийн +70 кг-ын жингийн тамирчин О.Мөнхцэцэг хүртсэн. Түүнээс гадна уламжлалт барилдаанаар эмэгтэйчүүдийн +70 кг-ын жингийн тамирчин Г.Сарангоо мөнгө, 58 кг-ын жинд О.Лхагвахүү, эрэгтэйчүүдийн +100кг-ын жинд өрсөлдсөн Г.Пүрэвбаатар, Жюү Жицү тулааны 85 кг-ийн жинд хүч үзсэн Т.Отгонзаяа нар хүрэл медаль хүртсэнээр Монголын баг 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай амжилтаар 65 улсаас тавдугаарт бичигдэж байна.
'Ашгабат-2017' Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцож буй Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш бүстэй бөх, уламжлалт барилдаан, кураш бөхийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өчигдөр хүлээн авч уулзав.
Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо болж буй наадам есдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд үргэлжилнэ. Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд туркмен уламжлалт барилдаан, кураш, бүстэй барилдаан, жюү жицү, самбо, биллиард, чөлөөт бөх, электрон спорт, хүндийг өргөлт, муайтай бокс, кикбокс, бүжиг, сагсан бөмбөгийн төрлүүдэд оролцож байгаа билээ.
Гэрэл зургийг Г.Мэргэн (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ