Гарьд Ө.Бат-Орших 5000 ам.долларын шагнал авчээ

Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын 70 жилийн ой энэ сарын 15-нд тохиожээ. Тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит 'Увс нуур' цомын барилдаан гурван өдрийн турш тус аймгийн биеийн тамир спортын газрын зааланд болж өндөрлөжээ.

Хүчит 128 бөхийн барилдаанд хоёр давсан шилдэг 32 бөхийг энэ сарын 16-17-нд Увс аймгаас төрж гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит 'Увс цом-2017' тойргийн барилдаанд шигшин оролцуулжээ.

Тойргийн барилдаанд түрүүлсэн бөхийг шилжин явах цом, 5000 ам.доллар, бөхийн дүрс бүхий алтадсан цом, алтан медаль, дурсгалын зүйлээр байлсан байна. Тус барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлсэн бол Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэжээ. Харин гуравдугаар байранд Улсын аварга С.Мөнхбат, дөрөвдүгээр байранд Аймгийн хурц арслан Н.Золбоо, тавдугаар байранд Улсын заан Б.Соронзонболд, зургадугаар байранд Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар шалгарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ