“Хүрхрээ үндэсний лиг”-т дэвших багийг тодрууллаа

Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ээс “Хүрхрээ үндэсний лиг”-т дэвших багийг тодруулах тоглолт өчигдөр (2017.09.11) боллоо.

Өмнөх өдөр нь “Арвис”, “Вестерн”-ийг 4:1-ээр хожиж, “Хүрхрээ үндэсний лиг”-ийн эрхээ халааслаад байсан бол өчигдөр “Жипро” тэнцэхэд л тэдэнтэй хамт ирэх жил үндэсний лигийг босгыг алхах боломжтой байв. Харин “Хаан хүнс” заавал хожиж байж дээд лиг рүү дэвших эрхийг эзэмших боломжид хүрэх байсан юм. Чухал ач холбогдол бүхий тоглолтод багууд тун хянамгай хандаж, эхний үед гоолгүй тэнцсэн.

Энэ үр дүн “Жипро”-д ашигтай байсан тул хамгаалах тактик руу шилжиж, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэнээр үндсэн цаг 0:0-ээр өндөрлөж, “Жипро” дээд лигийн хоёр дахь эрхийг авлаа.

Мөн энэ тоглолт тэнцээгээр өндөрлөсөн учраас сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамааран “Арвис” клуб “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн аваргын цомыг өргөхөөр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ