Бөхчүүдийн эрэмбийг шинэчилнэ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн албан ёсны эрэмбийг гаргаж эхэлжээ.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр аймгууд наадмын дүйзээ ирүүлээгүй болон МҮБХ-ны эрэмбээр барилдуулаагүй, тойргийн цолоор барилдуулсан Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Багануурт шинээр цол авсан, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбэ өөрчлөгдөхгүй аж.

Иймд тус холбоо аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэ шинэчлэх ажлын хүрээнд аймгуудын баяр наадмын комисс, бөхийн салбар хороодыг дүйзээ яаралтай ирүүлэхийг анхааруулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ