ДАШТ: Б.Хонгорзул хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл Афинд үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн ДАШТ-ээс 13 дахь медалийг эх орондоо авчирч байна.
Б.Хонгорзулын жинд 22 орны тамирчин барилдсан бөгөөд эхлээд Украины Соломиа Винникийг, дараа нь Канадын Виктория Салыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялсан ч 1/4 шигшээд 2016 оны өсвөр үеийн Азийн аварга Японы Юзүка Инагакид 2:12-оор ялагдав. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болсон. Дагах барилдаанд Польшийн Польшийн Аманда Томшикийг 7:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд өнгөрсөн жилийн ЕАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Анастасья Сиделниковаг 6:1-ээр тус тус ялсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ