Оюутны 3Х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болно

Хятадын Сияминь хотноо есдүгээр сарын 14-17-нд Дэлхийн оюутны 3Х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болно.

Тив бүрээс шалгарсан хоёр шилдэг, нийт эмэгтэй, эрэгтэй тус бүр 16 баг тус тэмцээнд өрсөлдөнө. Монголын баг энэ оны дөрөвдүгээр сард Малайз улсад болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэхүү тэмцээний эрхийг авсан юм.

Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Батзолбоо, Б.Наранбаатар, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нарын дөрвөн тамирчин багтаж байна. Дасгалжуулагчаар С.Тулга ажиллах аж.

Монголын оюутны спортын холбооноос өнөөдөр баг тамирчдыг хүлээн авч уулзан, тэмцээний урилга, онгоцны билетийг гардуулан өгч, захиа даалгавар үүргээ өглөө.

Монголын оюутны баг 9 есдүгээр сарын 13-нд Сияминь хотыг зорино. Монголын багийн бэлтгэл сургуулилт амжилттай явагдаж байгаа ба өнгөрсөн онд оюутны ДАШТ үзүүлсэн амжилтаа бататгах зорилт тавин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ