Хакүхо намрын башёд барилдахгүй

Ёкозүна Хакүхо бэртлийн улмаас намрын башёг өнжих шийдвэр гаргажээ. Токио хотын Рёгокү Кокүгикан ордонд ням гаригт /2017.09.10/ эхлэх намрын башёд Хакүхо аваргаас гадна 71 дэх ёкозүна Какүрюү, мөн 72 дахь ёкозүна Кисэносато нар барилдах боломжгүй болсон байна.

Ингэснээр мэргэжлийн сүмогийн дөрвөн аваргын гурав нь аки башёг өнжиж, аваргуудыг төлөөлөн Харүмафүжи ганцаараа дохёд гарч барилдах юм.

Долдугаар сарын башёд 14 даваатай түрүүлснээр 39 дэх түрүүгээ хүртэж, сүмогийн дэвжээнд 1050 дахь даваагаа авснаар түүхэн амжилт тогтоосон Хакүхогийн өвдөгний бэртэл бүрэн илааршаагүй тул барилдахгүй байхаар шийдсэн гэнэ. Энэ тухай түүний харьяалагддаг Миягино дэвжээний ояката албан ёсоор мэдэгджээ.

Какүрюү, Кисэносато нарын хувьд ч ялгаагүй бэртлийн улмаас өнжиж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ