Жүдочид эх орондоо ирлээ
“Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид эх орондоо ирлээ. Жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн наймдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарсан амжилттайгаар оролцсон юм.
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн Д.Сумъяаг баяр дүүрэн хүлээн авлаа. Энэ үеэр МУГТ дасгалжуулагч О.Балжинням "Бид ДАШТ-ээс 6 медаль авсан амжилттай оролцож эх орондоо ирлээ. Монголын түүхэнд байгаагүй амжилт гаргаж чадлаа. тамирчдын минь гэр бүл, дасгалжуулагчид, Жүдо бөхийн холбооныхон, монголын ард түмэн гээд бидэнд туслаж дэмжсэн бүх хүнд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Олон хүний хүч хөдөлмөрөөр ийм амжилт гаргаж чадсан гэдгийг хэлмээр байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ