Хүчний гурван төрөлт: Ж.Билгүүн хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Орландо мужид пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 3-нд болжээ. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хоёр тамирчин өрсөлдөв. Тэмцээний өсвөр үеийнхний 120 кг-ын жинд Азийн аварга "Стронг" клубын тамирчин Ж.Билгүүн суултын төрөлд 250 кг-ыг өргөсөнөөр хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин үүнээс гадна шахалтын төрөлд 145, таталтын төрөлд 230 кг-ыг өргөсөнөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орсон байна.

Мөн тус тэмцээний залуучуудын ангилалд хүч үзсэн ДАШТ-ий хошой хүрэл медальт О.Орхонтуул медалиас атгаад алдсан. Тэрээр хүрэл медаль авсан тамирчинтай адил хэмжээний амжилт үзүүлсэн ч пауэрлифтингийн спортын дүрмэнд зааснаар биеийн хэмжүүрээр медаль хүртэж чадаагүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ