Д.Отгондалай хүрэл медаль хүртлээ
Гавьяат тамирчин Д.Отгондалай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүхээр боллоо.
Германы Хамбург хотноо ДАШТ-ий 60 кг-д өрсөлдсөн тэрбээр өнөөдөр болсон хагас шигшээ тоглолтод Францын тамирчин Софиан Омияд ялагдсанаар хэдийн ганзагандаа хийсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй.
Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай дэлхийн аваргын рингэнд эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар Венесуэлийнбоксчныг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
Мөнгөн медалийн төлөөх тоглолтод Риогийн дэвжээнд мөн мөнгөн медалийн төлөө тоглоод ялагдаж байсан Францын боксчинд дахин ялагдал хүлээлээ.
Сануулахад, энэ жилийн ДАШТ-д Монголын ширэн бээлийтнүүд дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдсанаар тэмцээнээ дуусгасан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ