Д.Отгондалай өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Гавьяат тамирчин Д.Отгондалай өнөөдөр Хамбургийн рингэнд дэлхийн аваргын хагас шигшээ шатанд өрсөлдөнө.
Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 60 кг-ын жинд тоглож буй Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай наймдугаар сарын 29-ний шөнө дөрөвний нэг шигшээд Венесуэлийн тамирчныг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм. Улмаар өнөө шөнө медалийн өнгөө хувиргах тулаанд Францын боксчин Софиан Омиятай тулалдах юм.
Д.Отгондалай өмнө нь Риогийн олимпийн рингэнд мөнгөн медалийн төлөөх тоглолтод түүнд ялагдаж байсан. Энэ удаад даагаа нэхэх тулаан хийх гэж байна.
Энэ жилийн ДАШТ-д Монголын ширэн бээлийтнүүд дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдсанаар тэмцээнээ дуусгасан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ