Өнөөдөр Г.Алтанбагана, Ц.Наранжаргал барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдах юм. Хэсгийн барилдаан 16:00 цагт эхлэх бол шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Сонирхуулахад, Монголын жүдо бөхийн баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар дэд байрт бичигдэж байна.

ДАШТ-ын эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг өчигдөр хүрэл медаль хүртлээ. Тэрээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ