ДАШТ: Б.Ганхайч цэвэр яллаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаан эхэллээ.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын медальтнууд тодорно. Монголын баг тамирчдаас 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өрсөлдөх юм.

Саяхан эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдөж буй Б.Ганхайч эхний барилдаанаа хийж, Киргизстаны Мерим Момуноваг даралтад оруулж,цэвэр яллаа.

Б.Ганхайч дэлхийн аваргад анх удаа өрсөлдөж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ