Д.Сумъяагийн аваргын төлөөх барилдаан /видео/
“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн чансааны 57 кг-ын жингийн тэргүүн бөх, Гавьяат тамирчин Д.Сумъяа Будапештийн татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан.
Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2:38 минут дутуу байхад цэвэр ялсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ