Универсиад: Билльярдын төрөлд хүрэл медаль хүртэв

Тайванийн нийслэл Тайпей хотод болж буй Дэлхийн оюутны “Универсиад 2017” наадамд оролцсон Монголын баг тамирчид гурав дахь медалиа хүртлээ.

Өнөөдөр болсон багийн тэмцээнд эмэгтэй билльярдчид Сингапурын багийг хожиж, хүрэл медалийн эзэд болов.

Үүний өмнө буюу өнгөрсөн ням гаригт (2017.08.27) болсон билльярдын тэмцээнд “Efes” клубын тамирчин Б.Нарантуяа мөнгөн медаль хүртсэн болжүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн, ОУХМ Б.Эрхэмбаяр багийн анхны мөнгөн медалийг авчирсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ