ОУХМ Б.Хорлоодой эхний ялалтаа авлаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний татамид ОУХМ Б.Хорлоодой эхний ялалтаа авлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд В хэсэгт сугалаа татсан тэрээр эхний барилдаанаа Доминиканы жүдоч Диана Де Хесустай хийж, цэвэр яллаа.

Одоо тэрбээр хоёрдугаар тойрогт Румыны бөх Александра-Лариса Флориантай барилдана.

Мөн 48 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Ч.Аззаяа эхний тойрогт ОХУ-ын тамирчин Юлия Казаринад нэмэлт цагт цэвэр ялагдсанаар ДАШТ-ийг өндөрлүүлж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд монгол жүдоч П.Буянхишиг Азебайжаныг төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн. Харамсалтай нь, эхний барилдаандаа ОХУ-ын тамирчинд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ