ДАШТ: Өнөөдөр гурван тамирчин хүч сорино

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртсэн Монголын жүдочдоос өнөөдөр гурван тамирчин хүч сорино.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, Ч.Аззаяа нар, харин 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн тус тус өрсөлдөх юм.

Б.Хорлоодой 52 кг-ын жинд В хэсэгт сугалаа татсан. Түүний эхний өрсөлдөгч нь Доминиканы жүдоч Диана Де Хесус байх юм. Харин Ч.Аззаяа тус жингийн D хэсэгт эхний барилдаанаа ОХУ-ын бөх Юлия Казаринатай хийнэ.

Г.Хэрлэнгийн тухайд эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Узбекистаны жүдоч Сардор Нуриллаевтай барилдахаар болжээ.

ДАШТ-ий хэсгийн барилдаан Монголын цагаар 16.00 цагт эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ