Б.Түвшинбат 01.00 цагт тулалдана
Германы Хамбург хотыг зорьсон Монголын ширэн бээлийтнүүдийн салхийг хагалж, ОУХМ Б.Түвшинбат 69 кг-ын жинд өнөөдөр эхний тулаанаа хийнэ. Тэрээр эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой учраа таарсан юм.
Дэлхийн аварга шалгаруулах хоёр дахь өдөр буюу өнөөдөр 52, 60, 69, 81 ба +91 кг-ын жингийн тоглолтууд болох юм. Б.Түвшинбатын тулаан өнөөдөр оройны тоглолтын хөтөлбөрт багтжээ. Тэмцээн Монголын цагаар шөнө 01.00 цагт эхлэх бөгөөд хуваарь ёсоор эхний рингэн дээрх долоо дахь тоглолт Б.Түвшинбат, Дамиан Кивиор нарын тулаан болох юм.
Энэ жилийн ДАШТ-д Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа аж.
Маргааш Монголын тамирчдаас Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/ нар эхний тулаанаа хийнэ. Харин Гавьяат тамирчин Д.Отгондалай 28-29-нд шилжих шөнө тоглох хуваарьтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ