Допингийн шинжилгээний хариу гарчээ

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх болон харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлсэн хариу гарчээ.

БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн байна.

Энэ тухай албан бичгийг наймдугаар сарын 21-ний өдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд Допингийн эсрэг үндэсний төвөөс танилцуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ