ДАШТ: Б.Шоовдор шагналт тавдугаар байрт оров

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист үргэлжилж байгаа бөгөөд 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан боллоо. Энэ өдөр манай улсаас 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, Польшийн нээлттэй тэмцээн ОУТ-ий нэг алт, хошой мөнгө, Сассаригийн ОУТ-ий алт, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний хүрэл,“Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, улсын гурван удаагийн аварга ОУХМ Б.Шоовдор шагналт тавдугаар байрт оров. Мөн энэ өдөр 48 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл 18, 53 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 12, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа долдугаар байр эзэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ