ДАШТ: Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана
Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ Францын нийслэл Парис хотноо Монголын цагаар 16:00 цагт эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг жингийн барилдаанаар эхлэх юм. Дэлхийн аваргын дэвжээнд зодоглох дөрвөн тамарчин жингээ үзүүлж, сугалаагаа татлаа.
Тэмцээний 55 кг-ын жинд Э.ДАВААЧИМЭГ барилдана. Залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ.
58 кг жинд А.БАТЦЭЦЭГ: Залуучуудын дэлхийн аварга ОУХМ цолтой тэрбээр эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоватай барилдана. Түүний хэсэгт Киргизстаны Айсулуу Тыныбекова, Тунисын Марва Амри, Японы Кацүки Сакагами гээд амаргүй өрсөлдөгчид багтжээ.
63 кг-ын жинд П.ОРХОН: ОУХМ цолтой тэрбээр Энэтхэгийн Шилпи Шерантай хамгийн эхнийхээ барилдааныг хийнэ. Түүнийг ялбал Швед, БНСУ-ын бөхчүүдийг ялсантай барилдахаар сугалаа татжээ.
75 кг-ын жинд Г.УРТНАСАН: ОУХМ түүнийг эхний тойрогт нь эзэн орны тамирчин Чарлин Мэдисон Домингестэй хүлээж байна. Г.Уртнасангийнхэсэгт ДАШТ-ий медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина гэх мэт дэлхийн шилдэг тамирчинд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ