“Цагдаагийн олимп”-оос баг тамирчид 33 багц медальтай ирлээ
АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож ганзага дүүрэн ирлээ.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатараар ахлуулсан 25 офицер, ахлагчийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Цагдаагийн байгууллагын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медаль хүртэж, монгол цагдаагийн сүр хүч, бэлтгэл, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийн түвшинд харууллаа.
Тамирчин-алба хаагчид буудлага, хүчний гурван төрөлт буюу пауэрлифтинг, мотоспорт, чөлөөт болон сонгомол чөлөөт бөх, бокс, жүдо, жюү жицү, каратэ гэх спортын найман төрөлд амжилттай оролцсон юм. “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Баярмаа хүчний гурван төрөлтийн эмэгтэйчүүдийн 30-39 насны ангиллын хэвтээ шахалтын тэмцээний 63 кг-ийн жинд өрсөлдөж дэлхийн цагдаагийн тоглолтын рекорд амжилт тогтоож, алтан медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ