"Дэлхийн цагдаагийн олимп"-д Ш.Алтанбагана шинэ рекорд тогтоолоо
"Дэлхийн цагдаагийн олимп"-ийн наадамд Монголын баг тамирчид амжилттай өрсөлдсөөр байгаа билээ. Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн шигшээ багийн тамирчдаас дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Шаравдоржийн Алтанбагана ээлжит түрүүгээ дахин авлаа.
Тэрээр өөрийн жиндээ 212.5 кг шахаж, 270 кг газраас татаж, нийлбэр өргөлтөөр 482.5 кг-ийг өргөж, цагдаагийн Олимпийн гурван шинэ рекорд тогтоожээ. Тэрээр тус тэмцээний хоёр дахь алтан медалиа аваад байна. Өмнө нь Ш.Алтанбагана хэвтээ шахалтын төрөлд 200 кг шахаж түрүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ