Цагдаагийн олимпийн их наадмаас ОУХМ Э.Алтан-Очир хос медаль хүртлээ
Цагдаагийн олимпийн их наадмын дугуйн спортын төрөлд ОБЕГ-ын "Аврагч Спорт Хороо"-ны тамирчин, ОУХМ Э.Алтан-Очир дугуйн хол, ойрын зайнд уралдаж алт, хүрэл хос медаль хүртэж цагдаа, аврах хүчний байгууллагын дэлхийн аварга боллоо. Э.Алтан-Очир нь Өвөрхангай аймгийн уугуул бөгөөд энэ жил 22 настай, дугуйн спортоор хичээллээд дөрвөн жил болж байгаа аж. Тэрээр олон улсын чанартай спортын 20 гаруй тэмцээн уралдаанд улс эх орноо төлөөлөн амжилттай оролцсон байна.
Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод үргэлжилж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон спортын бусад 55 төрөлд өрсөлдөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ