ОУ-ын хүүхдийн спортын наадамд 11 төрлөөр өрсөлдөнө
Олон улсын хүүхдийн спортын ээлжит VII наадам энэ сарын 12-18-ны өдрүүдэд Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулагдана. Уг наадамд ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын Өвөрмонгол, Монгол Улсын нийт 1000 гаруй хүүхдүүд ширээний теннис, теннис, жудо бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөг, хөлбөмбөг гэх мэт спортын 11 төрлөөр өрсөлдөх аж. Энэ жилээс таэквондо, талбайн теннис, хөлбөмбөгийн спортыг төрлийг шинээр нэмсэн байна.
Хамгийн анх 2009 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, спортын тавантөрлөөр нийт 250 орчим тамирчин оролцож байжээ. Мөн тус наадмыг Монгол Улс, Буриад, Өвөрмонгол гэсэн гурван газар ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд зуны олимпийн наадамтай жилд зохион байгуулдаггүй юм.
Манай оронд 2009, 2013 онуудад зохион байгуулж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ