Б.Нармандах өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо
"Сантьяго-2017" жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ өчигдөр хоёр дахь өдрөө боллоо. Хөвгүүдийн 60 кг-д 2017 оны Азийн аварга, "Сараево-2015" өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль Баянмөнхийн Нармандах, Батбаатарын Намуунбаяр, охидын 48 кг-д Баянхонгор аймаг, Монголын жүдо академийн тамирчин Эрдэнэдалайгийн Нүрзэдмаа, 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам нар дэвжээнд гарсан юм.
Манай бөхчүүдээс 2017 оны Азийн аварга, "Сараево-2015" өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубын залуу тамирчин Баянмөнхийн Нармандах "Сантьяго-2017" жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -60кг-д хүрэл медаль хүртэж, ийнхүү өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай анхны тамирчин боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ