Хөлбөмбөгчдийн өмсгөл дээрх дугаарын тухай сонирхолтой баримтууд

Лондон хотын “Арсенал”, “Челси” багийн хөлбөмбөгчид дугаартай цамц өмсөн 1928 оны аравдугаар сарын 13-нд талбайд анх гарчээ. Гучаад онд хэдийнэ олон клуб тэдний жишгийг дагаж, 1950 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дугаар хэрэглэх болсон байна. Дугаар нь удаан хугацааны туршид хөлбөмбөгчний байр суурийг илэрхийлж байсан нь сонин юм.

Хаалгачид 1 гэсэн дугаартайгаар талбайд гарч, харин зүүн талын хамгаалагчид 11 гэсэн дугаартай байжээ. Орлон тоглох тоглогчид 12, 13 зэрэг дугаартай байсан байна.Голландын Йохан Круиффыг энэ уламжлалыг анх зөрчсөн хүнгэж үздэг. Бүр залуучуудын нэг багт тоглож байхдаа тэр 14 гэсэн дугаартай талбайд гарч байжээ. Тэмцээн түүний багийн ялалтаар дуусч, сүүлд нь Круифф байнга ийм дугаартай тоглон, үүнийгээ өөрчлөхгүй байхаар шийдсэн байна. Сүүлд нь тэр АНУ-д очиж, “Нью-Йоркийн “Космос” багт тоглож байжээ. Тэнд түүнд 30 гэсэн дугаартай цамц өгсөн байна.

1978 онд Аргентины шигшээ багийн хөлбөмбөгчид өөрийн оронд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хэн нь ямар дугаар авахыг шийдэж чадахгүй нэлээд уджээ. Тэгэхэд дасгалжуулагч Менотти өвөрмөц арга олж, цагаан толгойн үсгийн дарааллаар дугаарыг тарааж өгсөн байна. Тиймээс энэ тэмцээн дээр үзэгчид довтлогч Алонсог 1 дугаартай байхыг харж, харин хаалгач Фильол 5 дугаартай тогложээ. Аргентинчууд 1982 оны дараачийн аварга шалгаруулах тэмцээн дээр чэнэ уламжлалаа хадгалжээ. Харин алдарт Марадонаг жич авч үзэж, түүнийг хуучин “арав” дугаартай нь үлдээсэн байна.

1999 онд Марокко улсын Хишам Зеруали шотландын “Абердин” багт ирж, клубтээ “Зеро” гэсэн хоч авчээ.Тийнхүү тоглогч “тэг” гэсэн дугаартай цамцыг ч сонгож авсан байна. Хэдэн жилийн дараа Зеруали автын ослоор амь үрэгдэж, харин энэ өвөрмөц дугаарыг нь түүнд үлдээжээ.

Москвагийн “Торпедо” багийн хөлбөмбөгчдийн хэн нь ч 1 дугаартай тоглодоггүй. Клубийн шийдвэрээр, тус багийн хөгжөөн дэмжигчдэд энэ дугаарыг эгнэгт үлдээжээ. Харин “Спартак” багийн бүрэлдэхүүнд 72 дугаартай тоглогч байдаггүй. Дашрамд дурдахад, энэ нь мөн л клубийн хөгжөөн дэмжигдэд хүндэтгэл үзүүлсэн хэрэг юм. “Улаан-цагаан” өнгийн хувцастай тоглодогэнэ багийнхныгхөгжөөн дэмжигчдийн хөдөлгөөн чухамхүү 1972 онд бий болжээ.

Италийн аварга шалгаруулах тэмцээнд хөлбөмбөгчид 17 дугаартай цамц авах дургүй гэнэ. Энэ тоог азгүй гэж үздэг байна. Харин 13 гэсэн дугаар ньэсрэгээрсайн сайхан, аз жаргалын бэлгэдэл аж.

“Хөлбөмбөгийн хаан” Пелегийн олон жил тоглосон “Сантос” клубдомогт тоглогчид 10 гэсэн дугаарыг нь үлдээхээр шийдвэрлэжээ. Гэвч хэсэг хугацааны дарааэнэ дугаарыг дахин хэрэглэх болж, тодруулвал Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны дүрмийн дагуу, 1-ээс 25 гэсэн дугаарыг хэрэглэх ёстой ажээ.

ФИФА-гийн дүрмийн дагуу, тоглогчдод 1-ээс 99 хүртэл дугаар хэрэглэхийг зөвшөөрдөг байна.

Гэвч дүрэмд хамааралгүй зүйл гэж бий. Мексикийн “Ягуар” клубийн Адольфо Баутиста 100 гэсэн дугаартайгаар талбайд гарч байжээ. Мексикийн хөлбөмбөгийн холбоо ийм зөвшөөрөл олгосон байна.

Хөлбөмбөгийн түүхэнд илүү том тоо ч байсан нь үнэн. 1996/1997 оны улиралд мексикийн Хесус Арелланоөөрийн “Монтеррей” багт 400 гэсэн дугаартай тогложээ. Үүнд өгөх тайлбар байсан бөгөөд тэр жил нь Монтеррей хот 400 жилийнхээ ойг тэмдэглэж, тиймээс багийн ахлагчид ганцхан улиралд ийм ер бусын дугаар өгөхөөр шийдсэн нь тэр байж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ