Боксын ДАШТ-д оролцох тамирчид Герман улсыг зорилоо
Боксын насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсын Хамбург хотод болно. Токио-2020 олимпийн мөчлөг/цикль/-ийн эхний ДАШТ-д тив, тивийн төлөөлсөн шилдэг 280 боксчин хүчээ сорих юм.
ДАШТ-нд оролцохоор манай улсын дөрвөн боксчин өнөөдөр эх орноосоо мордлоо. Тодруулбал,
-49кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ
-64кг-д армийн дэлхийн аварга Б.Чинзориг
-60кг-д олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай
-69кг-д Б.Түвшинбат нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Тэд өнгөрсөн тавдугаар сард болж өнгөрсөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай орцолсоноор ДАШТ-д оролцох эрхээ авч байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ