Г.Өсөхбаярыг 10,000 ам.доллароор К2 ууланд дахин авиралт хийлгэхээр боллоо

Монгол улсын Гавьяат тамирчин, ОУХМ Монголын Уулчдын Үндэсний Холбооны мэргэжлийн зөвлөлийн дарга уулчин Г.Өсөхбаяр Пакистан улсын нутаг дэвсгэр дээр орших К2 (8611 м) ууланд авиралт хийхээр 6-р сарын 16-нд эх орноосоо хөдөлсөн билээ.

Тэрээр энэхүү авиралтыг хийхдээ Пакистан улсын Саммит Каракорум компаниар үйлчлүүлсэн бөгөөд авиралтын үед тус компаний өндрийн хөтөчдийн хариуцлагагүй үйлдлээс болж авиралт нь цуцлагдсан билээ. Тус компанид Монголын Уулчдын Үндэсний Холбооноос зохих шаардлага хүргүүлсэний үр дүнд Саммит Каракорум компани уулчин Г.Өсөхбаярыг 2018 онд 10,000 ам.доллароор К2 ууланд дахин авиралт хийлгэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ