М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо

Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад болж байна. Энэхүү тэмцээнд Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлж байна. Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол ОУХМ Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж анх удаагаа Азийн аварга болж бахдам амжилт гаргалаа. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орлоо. Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байгаа юм. Мөн шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ