Монголын дөрвөн тамирчин усанд сэлэлтийн ДАШТ-д өрсөлдөнө
Унгарын Будапешт хотод усан спортын 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30 хүртэл зохион байгуулагдана.
Энэ жилийн ДАШТ-д АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Австрали, Япон, БНСУ, Итали, Франц тэргүүтэй 90 орчим улсын баг тамирчид өрсөлдөж эхэллээ.
Монгол Улсаас Б.Энххүслэн, Б.Есүй, Б.Буянтогтох, М.Дэлгэрхүү нарын тамирчид өрсөлдөхөөр Унгар улсад очоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ