Б.Мөнх-Оргил Олимпийн XXIII наадмаас хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 18-нд
Турк улсын Самсун хотноо Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам эхэлсэн. Тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчин оролцож байгаа юм. Жүдо бөхийн төрөлд зодоглосон манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртэв. Тэрбээр ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпоос гурав дахь медалиа зүүж байгаа аж. Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57-кг-д Б.Оюундэлгэрэх мөнгөн медаль, 52-д Г.Лхагвасүрэн хүрэл медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ