Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн Улаанбаатарт эхэллээ
Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр МУБИС-ийн байрандэхэллээ.
Тэмцээн Монгол улсад төдийгүй Ази тивд анх удаа болж байгаа юм. Монголын даамын холбоо, Дэлхийн даамын холбоо, Азийн даамын холбоотой хамтран “Mongolian Open 2017” тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.
“Дэлхийн цом 2017” 100 буудалт даамын тэмцээнд найман улсын нийт 56 тамирчин өрсөлдөж байна. Тэдний дунд 15 олон улсын их мастер цолтой даамчид багтжээ. Эдгээр их мастерууд дунд дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев, дэлхийн аварга, Латвийн их мастер Гунтис Валнерис, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, ОХУ-ын их мастер Айгуль Идрисова, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн аваргын медальтнууд оролцож байгаа юм.Монгол Улсаас улсаас Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аваргууд Г.Ганжаргал, О.Түвшинболд, М.Нямжаргал, Р.Манлай нарын их мастерууд оролцож байгаа юм. Тэмцээн 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ