ДАШТ-д зодоглох жүдочдыг албан ёсоор зарлалаа

“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ.

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг:
Эрэгтэй

  • 60 кг: Ганбатын Болдбаатар
  • 60кг Дашдаваагийн Амартүвшин
  • 66 кг: Ганболдын Хэрлэн
  • 73 кг: Ганбаатарын Одбаяр
  • 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
  • 90 кг: Гантулгын Алтанбагана
  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
  • +100 кг: Найдангийн Түвшинбаяр
  • +100 кг:Өлзийбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэй

  • 48 кг: Мөнхбатын Уранцэцэг
  • 52 кг: Чинтогтохын Аззаяа
  • 52кг: Бишрэлтийн Хорлоодой
  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа
  • 57кг: Лхагватогоогийн Энхрийлэн
  • 63 кг: Болдын Ганхайч
  • 63кг Балдоржийн Мөнгөнчимэг
  • 70 кг: Батбаатарын Хулан
  • +78 кг: Баттулгын Мөнхтуяа

Холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар боллоо.

Холимог багийн төрөл нь эмэгтэй 57кг, -70кг, +70кг, эрэгтэй 73кг, 90кг, +90 кг-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдаж туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана.

Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ