Г.Халиунаа зүүн азийн аваргаас дөрвөн алтан медал хүртэж, дэлхийн дэд мастер болов

Улаанбаатар хотноо зургадугаар сарын 17-ноос 26-ны хооронд нийслэл зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн өсвөрийн шатарчин Г.Халиунаа арван насны ангилалд авьяас чадвар, оюун ухаанаа сорин блиц, рапид, стандарт, багийн гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж дөрвөн алтан медаль хүртсэн юм.

Тамирчин охин энэ амжилтаараа дэлхийн Шатрын холбооны дэд мастерын /WCM/ болзол хангав. Уг тэмцээнд арван орны 508 шатарчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангиллаар есөн өдрийн турш өрсөлдсөн байна. Г.Халиунаатэмцээнд оролцсон 508 тамирчнаас бүх төрөлд түрүүлсэн цор ганц тамирчин болсон нь түүхэнд үлдэх амжилт болжээ. Түүний дасгалжуулагчаар шатрын спортын мастер Б.Ариунбүүвээ ажилласан байна.

Г.Халиунаа нь 2015оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсын Чалкидики хотод 92 орны 1615 тамирчин зургаан насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөхөд эх орноо төлөөлж оролцсон Г.Халиунаа 11 өргөөсдолоо хожиж, нэг тэнцэн, гурав хожигдож 7.5 оноогоор 11 дүгээр байрт шалгарч байв. Тэрээр Сайншанд сумын хоёрдугаар сургуулийн 5А ангийн сурагч бөгөөд2015 оны улсын аварга шилдэг тамирчин юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ