М.Түмэнбаяр “Korea Open 2017” тэмцээнээс алтан медаль хүртлээ
БНСУ-ын Чунчон мужид энэ сарын 2-ны өдөр эхэлсэн “Korea Open 2017” олон улсын тэмцээнд Алдар спорт хороо, Монголын таэквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр - 58 кг жинд хүч үзэн алтан медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн тоглолтуудад БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчинг хожиж, шигшээ тоглолтод Япон улсын шилдэг тамирчинг хожсоноор жиндээ аваргалж алтан медалийн эзэн боллоо.
Мөн Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш Hur Inyon шилдэг дасгалжуулагч болов. Түүний жинд нийт 59 тамирчин хүч үзсэн юм. Энэхүү алтан медаль нь насанд хүрэгчдийн ангилалд авч Монгол улсын анхны алтан медаль болж Монголын таеквондогийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Уг тэмцээн нь “G2” ангиллын буюу Олимп, дэлхийн чансааны өндөр оноо олгодог тэмцээн бөгөөд дэлхийн 70 гаруй орны 3000 гаран тамирчин оролцсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ