Д.Амартүвшин, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртэв

БНХАУ-ын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гран-при тэмцээн өндөрлөв. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81,эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Манай тамирчдаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол таван жүдоч шагналт байранд ороод байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Д.Амартүвшин мөнгө медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медалиар хүртэж, медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс хоёр жүдоч медаль хүртээд байгаа бол 57 кг-д Д.Сумъяа мөнгө, М.Уранцэцэг хүрэл медаль авлаа.

Д.Амартүвшин, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ