Гранпри: Д.Сумъяа алтан медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Хөх хотын Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн-57кг-д зодоглосон олимпын мөнгөн медальт Д.Сумъяа шигшээд шалгарлаа.

Зооны аваргын төлөө Германы жүдоч Виола Ваечтертэй барилдаж нэмэлт цагт цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Шигшээд Японы жүдоч Тамаоки Момо-Канадын Климкайт Жессика нарын ялсантай нь барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ