“Улаанбаатар цом” олон улсын тэмцээнд Г.Ган-Эрдэнэ алтан медаль хүртлээ
“Улаанбаатар цом” боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээн өчигдөр сүүлийн өдрөө болж, 10 жингийн аваргаа тодрууллаа. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа, 48 кг-д О.Жаргалан нар мөнгөн медаль хүртлээ. Мөн 74 кг-н жинд хүрэл медалийн эзнээр А.Давааням, 69 кг-н жинд алтан медалийн эзнээр О.Бямба-эрдэнэ, мөнгөн медалийн эзнээр О.Батзориг, хүрэл медалийн эзнээр Б.Мөнх-ирээдүй , Б.Сүххуяг нар тодорсон бол эрэгтэйчүүдийн 49кг-д тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 64кг-д Г.Баярхүү алтан медаль хүртсэн амжилттай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ