Монгол таеквондочид ДАШТ-д оролцохоор мордлоо

Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ БНСУ-ын Мужу хотноо энэ сарын 24-30-нд болох юм. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү ДАШТ-д Монголын таеквондогийн тамирчдын хувьд анхны дэлхийн тэмцээн юм. Харин өмнө нь манай тамирчид Рио де Жанейрогийн олимпийн наадамд маш амжилттай оролцсон билээ. Токиогийн олимпийн наадамд Монгол таеквондочид анхны медалиа хүртэх зорилт тавиад байгаа аж. Мөнманай пара-таеквондогийн тамирчид ирэх аравдугаар сард Лондон хотноо болох ДАШТ-д оролцож өмнөх амжилтаа ахиулах зорилт дэвшүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ