Д.Алтанхуяг дэлхийн аварга боллоо
Беларусын Минск хотод пауэрлифтингийн raw classic төрлийн насанд хүрэгчид, өсвөр үе, залуучууд, ахмадын ДАШТ болж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны долоон тамирчин оролцож байгаа юм. Өчигдөр тэмцээний ахмадын 83 кг-ын жинд Д.Алтанхуяг 152.5 кг-ыг шахсанаар алт, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэв. Тус тэмцээний өсвөр үеийнхний -105 кг-д Д.Шижирбаатар, мастер-1 ангилалд С.Энхбат, 83 кг-д Д.Алтанхуяг, Ю.Сүх-Очир, -120 кг-д Ц.Баярхүү нар оролцох бол насанд хүрэгчдийн 93 кг-д Ц.Отгондалай, 105 кг-д Х.Энхболд хүч үзэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ