Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Аргын тооллын: | 2013.6.21 Баасан гараг | |
Билгийн тооллын: | 13. Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр | |
Наран ургах шингэх: | 05.04-20.56 | |
Үс засуулбал: | Жаргал ирнэ. | |
Барилдлага: | Шид | |
Шүтэн барилдлага: | Хурьцахуй |
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ