Бороо орно

Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Хэвлэх

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ:

Хэнтэй нуруунаас эхтэй Хэрлэн голын усны түвшин Багануур орчмоор өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см даван үерлэж байна. Иймд Хэрлэн голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Малчид ард иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохыг анхааруулж байна.

2013 оны 06 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи төв болон говийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин