Чөлөөтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчид тодорлоо

choloot bohЧөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болно. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэр тодорлоо. Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох үүднээс бямба гаригт Спортын төв ордны “А” зааланд, ням гаригт “АСА” циркийн гадна талбайд сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм.

Эрэгтэйчүүд:

57 кг-д гавьяат тамирчин гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд),

61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи),

65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа,

70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар),

74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд),

86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар),

97 кг-д ОУХМ Ө.Батзул,

125 кг-д ОУХМ Н.Золбоо (Хүч),

Эмэгтэйчүүд:

48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд),

53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс),

55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин),

58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс),

60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин),

63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар),

69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд),

75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин) нар халз барилдааны ялагч болж, Францын нийслэлийг зорих эрхээ өвөртөллөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ